Викториа Бекхэм амьтны арьснаас татгалзлаа

 

Дэлхийн хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ хайрлаж, хүрээлэн буй орчинд ээлтэй амьдрах нь ирээдүй үр хойчдоо үлдээж буй хамгийн нандин зүйл гэж бодох нь олширчээ. Нэгэн үе ангийн үслэг эдлэл хувцас, арьсан гангараа бэлтэй, чадалтай хэн бүхний хэрэглээ болж бусдын нүдийг булаадаг байв. Өнөөдөр энэ байдал өөрчлөгдсөнийг дэлхийн алдартай брэндүүд ангийн үс, арьсан хэрэглээнээс татгалзсанаар батлан харуулж байна.

. Энэ нь хүрээлэн буй орчин, зэрлэг ан амьтдын эрхийг хамгаалагчдын сайшаалд нийцээд байгаа юм.

Английн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн гэргий загвар зохион бүтээгч Викториа Бекхэм өөрийн загваруудад ангийн үс огт хэрэглэж байгаагүй. Харин түүний зарим хувцас, чимэглэлд матар, могой, гүрвэлийн арьс ордог байсан юм. Гэхдээ 2019 оны хаврын шинэ коллекцоос эхлэн Бекхэм хатагтай ангийн арьсыг ашиглахгүй.

 

9710476 0 image a 20 1549963709234

 

. Тэдний үзэж байгаагаар өндөр үнэтэй чамин тансаг арьсан гутал бүрийн ард аймшигт хүчирхийлэл, аллага үйлдэгдэж байдаг гэжээ.

Өнгөрсөн намар Лондоны загварын долоо хоног анх удаа үслэг эдлэлээс татгалзсанаараа онцлог болсон юм. Харин энэ хаврын Лондоны загварын долоо хоног баасан гарагт эхлэх гэж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.