Бельгийн тэнгэрт 24 цагийн турш онгоц нисэхгүй

 

Бельги улсын нисэх хүчин ажил хаяснаас болж тус улсын чиглэлд бүх нислэг 24 цагийн турш цуцлагдсан болохыг агаарын хөдөлгөөнийг хянах төвөөс мэдэгджээ. Өөрөөр хэлбэл Бельги рүү ирэх болон Бельгиэс гарах бүх нислэг цуцлагдаж байна.

Ихэнх нислэгийн компаниуд аль хэдий нь нислэгүүдээ цуцалж, хойшлуулж цагийн хуваариа дахин шинэчилсэн байна.

. “Skeyes” нислэгийн компани 7,500 метрээс доош өндөрт Бельгийн чиглэлд агаарын замын хөдөлгөөнийг хянах бол Еurocontrol байгууллага түүнээс дээш өндөрт агаарын чиглэлийг хянахаар болжээ.

Ажил хаялт зөвхөн нисэх хүчний албан хаагчдаар зогсохгүй улс орон даяар газар авах юм байна.  

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.