Улсаа аврах ард түмний хөдөлгөөнийнхөн 2016 онд байгуулагдсан УИХ эрхзүйн чадамжгүй учир тарах ёстой гэж үзэж байна. Мөн тэд ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин оруулж ирэх шаардлагатай бөгөөд тэдэнд хариуцлага тооцох ёстойг хэлж байна.
Мөн Eрөнхийлөгч, Eрөнхий сайд, УИХ-ын дарга нарт шаардлага хүргүүлж байгаа юм байна. Уг шаардлагад, Оюутолгойн асуудлыг УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэж, Оюутолгойн ордын 51%- ийг ард түмний талд шийдэхийг онцолжээ. Мөн Оюутолгойн уурхайн ашиглалтаас болж монголын ард түмэн өрөнд орж байгааг зогсоохыг шаардаж байгаагаа онцоллоо.