Троицк хотноо “Монголия” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Д.Цэцэг

ОХУ-ын Троицк хотын Соёлын төвд тус улсын иргэн Сергей Щербаков “Монголия” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ гаргажээ. Тэрбээр 1987-1989 онд Монголд авсан 40 орчим зургаа дэлгэсэн байна. . Щербаков нь 1987-1989 онд Улаанбаатар дахь ДСНК буюу Зөвлөлтийн шинжлэх ухаан соёлын төвд ажиллаж байсан бөгөөд “Би нүдэнд харагдсанаа л авч байсан. Тухайн үед хар, цагаанаар “Зенит” аппаратаар авсан юм. Зурган дээрх энэ хүмүүс одоо хаана, юу хийж байгаа бол” хэмээн сэтгүүлчдэд ярьсан байв. Түүний үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл нээлттэй байх гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.