СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

1072 ширхэг хувьцаатай хүнд 3000 төгрөг очих албан бус тооцоо гарчээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

У.Сарангэрэл

“ОРХОН ГОВЬ” ТӨСЛИЙГ ОРОСУУД ГАЦААСАН ГЭВ

“Эрдэнэс Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөний үеэр хамгийн их сонирхол татсан сэдэв “Өмнийн говийн ус хангамжийн асуудал, хэтийн төлөв” гэсэн илтгэл байлаа. Тус илтгэлийн үеэр хэрэгждэггүй олон төслийн талаар оролцогчид шүүмж хэлж байв. Тухайлбал,. Өмнийн говийн усан хангамжийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас тогтоол гарсан. Усны асуудлаар хэд хэдэн удаа зөвлөлдөж, хамгийн боломжтой хувилбар нь Хэрлэн гол гэдэг шийдвэрээ гаргасан.

Хэрлэн голоос 2-3 мянган шоо.метр усыг Өмнийн говь руу татах нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Хэрлэн гол дээр ажиллах хэрэгтэй. Үндэсний хөгжлийн газар маш ойлгомжгүй бодлого явуулдаг юм билээ. Туул голын усыг цэвэрлээд цэвэрлэсэн усаа говь руу татна гэдэг концессыг Хятадтай байгуулаад явж байгаа. Энэ нь надад гайхаш төрүүлсэн. Уул уурхай болон Байгаль орчны яамтай ярихаар бид нарыг тоодоггүй гэдэг.

Тэгэхээр энэ асуудлыг Засгийн газрын төвшинд ярих ёстой юм байна гэдгийг сануулах гэсэн юм гэж Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг хэллээ. “Хэрлэн говь” төсөл дээр техник, эдийн засгийн нарийвчилсан судалгаагаа гаргах ёстой. Үүнийгээ хийж чадахгүй байгаа учраас гацсаар байна гэдгийг хуралд оролцогчид хэлж байв.

Харин “Нүүрснээс утаагүй түлш, нийлэг хий гарган авах технологи” гарган авах тухай илтгэлийг академич Б.Авид танилцуулав. Тэрбээр “Монгол Улс түүхий нүүрс, зэсийн үйлдвэрлэл дээр суурилж хөгжинө гэдгийг яриад байна. Нүүрс дотроо гүнзгий боловсруулалт. Гүнзгий боловсруулалт нь нүүрсийг коксжуулах, хийжүүлэх хоёр арга бий. Нүүрсийг коксжуулж төмрийн хүдрийг боловсруулж, цэвэр төмөр экспортлох боломжтой болох юм. Нөгөө талаасаа .

Мөн манай улс зэс хайлуулах үйлдвэр барих гэхээр үйлдвэрээс гарч буй хүхрийн хүчлийг ашиглах хэрэглээ байдаггүй. Тиймээс нүүрснээс гарах хийг хүхрийн хүчилтэй нийлүүлж, азотын бордоо үйлдвэрлэх ч юм уу маш олон гарц байна” гэлээ.

Мөн энэ үеэр академич С.Батмөнх “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд шинэ технологи нэвтрүүлэхэд шаардлагатай цахилгаан хангамжийн асуудал, шийдвэрлэх арга замын талаар илтгэлдээ “Цаашдаа “Эрдэнэс Тавантолгой” компани түүхий нүүрсийг боловсруулаад байх бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зайлшгүй шаардлага үүсч байна. Үүнийг хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүч, усны хангамж чухлаар тавигдах болно. ” хэмээн ярьсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани “Тавантолгой түлш” ХХКийн үйлдвэрийн сайжруулсан түлшний онцлог илтгэлийг тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар тавилаа. Тэрбээр “Багануурын нүүрсийг Тавантолгойн сайн чанарын нүүрсээр сольж байгаа. Түлш нь өндөр илчлэгтэй, хоол унд хийхэд тохирно. Дээрээс нь дулаанаа 5-6 цаг барьдаг юм. Түүнчлэн бид тодорхой хэмжээний хатаалга, барьцалдуулагч бодисыг нэмж хийж байна. Энэ бодисууд нь эко, бохирдлыг багасгах зүйлийг нүүрсэнд хийж шингээж өгч байгаа болохоор давуу талтай. Үйлдвэрүүд маань ашиглалтад орсон. Хоёр үйлдвэр 24 цагийн горимоор тасралтгүй ажиллаж байна. Үүн дээр нэмээд сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжүүдийг суулгаж байгаа. Хүчин чадлын хувьд жилдээ 600 мянган тонныг гаргана гэсэн тооцоотой. Нөөцийн хэмжээг давуулж хийхээр ажиллаж байна. 760 орчим хүн шахмал түлшний үйлдвэрүүдэд хавар, зун, намартаа ажиллана. Хамгийн гол нь шахмал түлшний ийм томоохон төсөл хэрэгжүүлж байгаагүй” гэдгийг хэллээ.

“Эрдэнэс ТавантолгойИнноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөн өчигдөр болов. Уг зөвлөгөөнөөр байгалийн баялгаа зөвөөр ашиглаж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах буюу шатдаг хий, моторын түлш, утаагүй түлш, ногоон технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэр байгуулах, Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх зэрэг ажлын талаар эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр иргэдийн хамгийн ихээр сонирхож байгаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

 

1072 ХУВЬЦААГ БЭЛЭН МӨНГӨ ХЭЛБЭРЭЭР ТАРААХ УУ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ЗАРЦУУЛАХ УУ ГЭДГИЙГ ШИЙДНЭ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ.

-”Эрдэнэс тавантолгой” компани ногдол ашиг тараана гэсэн. ногдол ашгийг ямар хэлбэрээр тараах вэ. ногдол ашиг нь 27000 төгрөг гэж яригдаад байх юм. энэ нь хэр баттай вэ?

-Үүн дээр хэд хэдэн янзын хувилбар яригдаж байна. . Засгийн газар дээр комисс байгуулагдаж байж энэхүү ногдол ашгийг хэрхэхийг шийдэх ёстой гэж үзэж байна. 

-Хөгжлийн банкинд шалгалт орсон гэсэн. Энэ талаараа тодруулж асуумаар байна. Шалгалтын хэр байгаа вэ?

-”Хөгжлийн банк”-д өмнө нь нэг удаа шалгалт орж байсан. Энэ материалыг татаж харж байна. Энэ материал дээр үндэслээд дахиж Засгийн газраас ажлын хэсэг оруулахаар төлөвлөсөн, ТУЗ болон дарга удирдлагуудтай уулзсан. Ер нь Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг нь нэгдүгээрт, эдийн засгийг төрөлжүүлэн солонгоруулах юм. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу, эсвэл улс төрчдийн лоббид орсон эсэхийг тогтоох шаардлагатай. Хоёрдугаарт, үүрэг нь дундаж давхаргын хувь хэмжээг нэмэх ёстой. Тийм учраас Засгийн газар дээр байгаа хэл ам татласан сангуудыг нэгтгэх ёстой. Ингэж улс төрийн хамаарал бүхий этгээдүүдээс хамааралгүйгээр банк өөрөө бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлнэ.

. ЗГХЭГ-ыг даргалж байгаагийн хувьд хэвлэлийнхэнд нээлттэй байж долоо хоногт нэг удаа нэг асуудлаар дэлгэрэнгүй танилцуулга хийнэ. Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа гэж ярьдаг ч хүмүүст хангалттай мэдээлэл алга. ОУВС-ийн талаар ч ялгаагүй хүмүүс мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг мэдээлэлтэй байна. Ингэж байж олон нийтийн эргэлзээг тайлна.

 

ДӨРӨВДҮГЭЭР САРД НОГДОЛ АШИГТАЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛ ТОДОРХОЙ БОЛНО

Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

-1072 хувьцааг амь оруулах тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Ерөнхий сайд ногдол ашиг тараах үүрэг өгөөд байгаа шүү дээ?

-Хуулиараа 50 хоногийн дотор эрх бүхий байгууллага шийдвэрлэх заалт байдаг юм билээ. Энэ хүрээнд Засгийн газрын төвшинд яригдсан зүйл байгаа. Ер нь бол аудитын тайлангийн дараа манай компанийн төлөөлөн удирдах зөвлөл тайланд үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар танилцуулах үүрэгтэй. .

Учир нь Үндэсний аудитын газраас баталгаажсан тайланг Татварын ерөнхий газраас баталгаажуулдаг. Манай компанийн хувьд 2010 оноос хойш хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлэн 2016 он хүртэл ашиггүй ажилласан. .

-“Эрдэнэс тавантолгой” компани өнгөрсөн жилд 700 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа. 1072 хувьцаанаас ногдол ашиг тараавал иргэдийн гар дээр 20-30 мянган төгрөг очно гэдэг зүйл яригдаад байгаа шүү дээ. үүн дээр тайлбар хэлээч?

-Компани тухайн жилийнхээ санхүүгийн жилийг хаагаад хэрхэн үр ашигтай ажилласан бэ гэдгээ тооцооллын дагуу гаргадаг. Үүний дагуу арванхоёрдугаар сарын 31-ээр хагалбар болгоод санхүүгийн дараагийн жил эхэлдэг. Манай компани өнгөрсөн оны аудитын тайлангаа Үндэсний аудитын газар хүргүүлсэн. Тус газраас батлаад манайх руу илгээнэ. Тэгээд захирлуудын зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж энэ асуудлыг тодорхой болгоно. Түүний дараа хуваарилна. Компанийн хувьцаа хэдээс хэдэн төгрөг байх нь дээрх тооцоо гарсны дараа бэлэн болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр нэгж хувьцааны үнэ тодорхой болно.

Одоогийн яригдаад буй тоонууд бол урьдчилсан тооцоо гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Манай компанийн үүрэг бол ашигтай ажиллах. 2010 оноос хойш манайх хасах баланстайгаар үйл ажиллагаагаа эхлээд 2016 он хүртэл ашиггүй ажилласан. . Засгийн газрын зүгээс энэ тооцоог яаралтай нэгтгэх, тайлангаа эцэслэх, 1072 хувьцааг амь оруулах чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд бид ажиллаж байна. . Харин манай компаниас ямар ч тооцоолол гаргаагүй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.