Сакура цэцэглэх өдрүүд үнэ цэнэтэй байдгийн учир

 

Жил бүрийн хавар арлын Япон улсад сакура буюу интоорын мод цэцэглэж оршин суугчид, аялагч жуулчдын мэлмий, сэтгэлийг баясгадаг уламжлалтай.

 

yhsakura11 1

 

Интоорын мод цэцэглэхээс өмнөх долоо хоногуудад худалдаа наймаа эрхлэгчид бэлтгэлээ базааж эхэлдэг. Тухайлбал интоорын цэцэгсийн дэлбээгээр чимэглэсэн Pepsi ундаа хэдий нь худалдаанд гарчээ.

 

maxresdefault

 

Сакура дэлбээлэхийг харахаар ирдэг жуулчдын цуваа ч тасардаггүй байна. Тэд Японы уламжлалт соёлтой танилцахаар зорин ирдэг. Интоорын модод хэзээ хэрхэн цэцэглэх нь цаг уур судлаач, сайн дурын мэргэжилтнүүдийн хувьд чухал ажлуудын нэг болжээ.

 

102176 800x

 

Энэ жил Японы сакура өвлийн улиралд цэцэглэсэн нь иргэдийг багагүй гайхшруулсан. Цаг уур дулаан байгаагаас эрт цэцэглэсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. . Харин Хоккайдод анхны сакура дөрөвдүгээр сарын 27-ны өдөр цэцэглэнэ гэж үзжээ.

 

tokyoblooms

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.