Орон нутгийн замд байнгын болон хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна

 

Цагдаагийн байгууллага баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна.

Тухайлбал хоёрдугаар сарын тавны өдөр Архангай, Дундговь аймгуудад, хоёрдугаар сарын зургааны өдөр Төв, Орхон аймгуудад, хоёрдугаар сарын долооны өдөр Төв, Сүхбаатар, Булган аймгуудад, хоёрдугаар сарын наймны өдөр Сэлэнгэ аймгуудад зам тээврийн гэмт хэрэг бүртгэгдсэн.   

Бүртгэгдсэн зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаанд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон тохиолдлуудад хийж гүйцэтгэсэн болоод хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаанууд эзэлж байна.

 

8dfc4d0296779bcc19ef671dfeeb24eb9c0895f1

 

Баярын өдрүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн тасаг, хэсгийн алба хаагчдыг зам тээврийн гэмт хэрэг, осол гарч болох цэгүүдэд хяналт шалгалтад ажиллуулж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэж байгаа байдалд тогтмол хяналт тавьж байна. 

Өнөөдрөөс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн ихэснэ

Өнөөдрөөс хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн ихэсч, хотын ойр орчмын болон товчооны замуудад дахин хөдөлгөөний ачаалал бий болж байгаатай холбоотойгоор иргэдийг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

 

c05674 tsagdaa x974

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.