СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Заслаа цахимаар хийлгэх боломжтой боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ингэснээр эх орондоо болон хилийн чанадад оршин суугаа сүсэгтэн олон жилийн засал номоо интернэт ашиглан гэрээсээ түргэн шуурхай, бичүүлэх боломж бүрджээ.

Өөрийн биеэр болон цахим хэлбэрээр ном бичүүлэх нь буяны үйлд огт ялгаагүй бөгөөд харин сүсэглэх, эс сүсэглэх нь сүсэгтэн танаас шалтгаалах юм. Тийм учраас сэтгэлдээ сүсэглэж чадвал таны оршин буй газар, орон холдохгүй, буян хуран чуулна хэмээн судар номд айлджээ.

 Энэ үйлчилгээг ашигласнаар:

·         Хот суурин болон хөдөө орон нутагт амьдарч буй иргэд хэзээ ч, хэдийд ч засал номоо бичүүлэх боломжтой.

·         Бүх насны хүн хэрэглэхэд хялбар.

·         Түргэн шуурхай 24 цаг ажиллана.

·         Замын түгжрэлд орохгүй, цаг хэмнэнэ.

·         Нэмэлт шимтгэл байхгүй.

·         Дэлхий даяар амьдарч буй Монголчууд ашиглах боломжтой юм.

Та  онлайнаар номоо захиалахыг хүсвэл www.gandan.mn сайтаар захиалж болох ажээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.