Энэ жилийн Оскарыг хэн ч хөтлөхгүй
Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 24-ний өдөр болно. 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол 30 жилийн дараа анх удаа хөтлөгчгүй зохион байгуулагдахаар болсныг зарлалаа. Хамгийн сүүлд 1989 оны 61 дэх Оскарын шагнал гардуулах ёслол хөтлөгчгүй болж байжээ.
Өнгөрсөн жилийн намар инээдмийн жүжигчин Кевин Харт 91 дэх Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтлөх эрхэм хүндтэй үүрэг хүлээсэн юм. Тэрээр наадмыг хөтлөх болсныхоо дараа "амьдралынхаа туршид хүсч мөрөөдөж байсан хүндтэй үүргээ хүлээлээ. Урьд өмнө нь Оскарын наадмыг хөтлөх тухай мөрөөдөж байсан минь биеллээ олсонд баяртай байна" хэмээн мэдэгдэж байжээ.

Гэвч Кевин Харт ижил хүйстнээ сонирхогчдыг элэглэж шүүмжилсэн баримтууд ил болсны дараа Оскар хөтлөхөөс нэрээ татаж буйгаа мэдэгдсэн юм. Оскарын шагналын хороо дахин хөтлөгч сонгохгүй ба энэ жилийн наадам хөтлөгчгүй болно гэдгийг албан ёсоор зарлаад байна.
Эх сурвалж: www.bbc.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.