Греммид нэр дэвшсэн Монгол хамтлаг "Арга билэг"
Греммид нэр дэвшсэн Монгол хамтлаг "Арга билэг"

 

Сар шинийн баярын энэ өдөр эрхэм үзэгчид дээ нэгэн сайхан тоглолтын бичлэгийг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь гэхдээ танхимын тоглолт биш бөгөөд студийн шууд бичлэг юм. Монголын язгуур урлагыг сонгодог жазз хөгжимтэй хослуулан этно жазз төрлөөр уран бүтээлээ туурвидаг "Арга Билэг" хамтлагийн АНУ-ын Сеатл хотын KEXP онлайн радиод бичүүлсэн бичлэг юм.

“Арга билэг” хамтлаг нь 2009 онд байгуулагдсан ба “ Дээлт”, “Дэв”, “Агула” нэртэй гурван цомгийг үзэгчдийн хүртээл болгоод байгаа. Тус хамтлаг 7 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дэлхийн 20 гаруй орноор аялан тоглолт хийжээ.  

"Арга Билэг" хамтлаг, Швейцарийн "Хенрих Кайзег" хамтлагтай хамтран бүтээсэн "Агула" цомог АНУ-ын Үндэсний Дуу бичлэгийн Академийн жил бүр хөгжмийн урлагт амжилт гаргагсдыг тодруулдаг 58 дахь удаагийн “Грэмми”-ийн шагнал гардуулах наадамд 2016 онд нэр дэвшиж байсан юм. Үүнд цомгийн борлуулалт, түгээлтийг хариуцан хийсэн “Musiques Suisses” студи гардан ажилласан байна. 

“Агула” цомгийн талаар сонирхуулахад, монголчуудын оюун санаа, өв соёлын илэрхийлэл болох морин хуур, хөөмий, ятга хөгжмийн хөг аялгууг төгөлдөр хуур, нарийн бүрээ, аргил хийл, цохивор хөгжимтэй хослуулан орчин цагийн шинэ хөгжмийн бүтээлийг бүтээж дэлхийн зах зээлд гаргах зорилготой Швейцарь Монголын уран бүтээлчдийн хамтарсан “Агула” хөгжмийн төслийг Монголын Урлагийн зөвлөл 2013-2014 онд Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн байна.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    арга билэг гэдэг нэр нь ямар утга учиртай гэдгийг бичвэл?