СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-04

Д.Цогтбаатар: Цагаан сарын баярыг Монгол хүн болгон бахархаж, бахдаж тэмдэглэх ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч Д.Цогтбаатар ламтай уулзаж ярилцлаа.

-Урвуулагч хэмээх шороон гахай жилийн өнгө ямар байна вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Сар шинэ болох гэж буй нь монголчуудын хувьд шинэ он гарч байна гэсэн үг юм. Энэ үүднээс уламжлал ёсоор жилийн нурууг шинждэг зурхайн маш олон зурлага байдаг. Голчлон Шороон үхрийн зурлага гэдгээр гарч буй жилийнхээ ноён нурууг шинждэг уламжлалтай. Хүмүүс тэр зурлагыг мэдсэнээрээ амьдралдаа ашиглаж, ажил ахуйгаа зохицуулдаг гэж ойлгож болно. 17-р жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн шороон үхрийн ерөнхий шинжийг ярья. Ингэхдээ үхрийн, үхэр хариулагчийн гэж хоёр янзаар үзнэ. Энэхүү зурлагаар үхэр нь: Шороон үхрийн толгой нь шар, бие, эвэр, чих, сүүл нь хөх, дөрвөн шийр, омруу, туурай, өвчүү нь цагаан, ходоод нь ногоон, ногт нь цагаан, цулбуур нь шар, амаа хамхиад, сүүлээ баруун тийш нь шарвасан байна.

Үхэр хариулагч нь: .

Дээрх зурлагыг шинжвэл өвгөд хөгшид буюу өндөр суудалтанд сайн, залууст буюу дунд суудалтанд дунд, нялхаст буюу олон түмэнд дорой гэж гарсан байна. Энэ шинжүүдээс харвал гарч буй жилд төрийн үйл ажиллагаа тогтворжих шинжтэй байна гэж болно. Төрийн хууль цааз чангарах, хэрэгжилт сайжирч, төрд ажиллаж байгаа хүмүүс өөрийгөө гэхээс илүүтэй төрийн ажилдаа хариуцлагатай болох нь ээ.
Их хүмүүн амгалан сайн, ард иргэдийн амьдрал жаахан доройтох гэж гарсан. Хулгай дээрэм элбэгших. Уушги, бүдүүн гэдэс, амьсгалын замын өвчин, зарим газарт хавдар, боом, хүйтэн, лусын, бадгана чанарын өвчин гарч болзошгүй гэж байна.

.

-Монголчууд сар шинийн баярт бэлдэхдээ хот хороо, гэр орноо цэмцийтэл цэвэрлэж, битүүний өдрөөс эхлэн олон зуунаар уламжлагдсан ёс, зан үйлээ даган үйлддэг. Энэ бүхний учир холбогдол юу вэ?

-Монголчууд бид бол их бэлгэдэл дүүрэн ард түмэн. Амны бэлгээрээ, хийж байгаа үйлээрээ ажил үйлс, ирээдүй хойч нь бүрэлддэг. Шинэ он гарч буйтай холбоотойгоор хүмүүс гэр орон, амьдарч буй орчноо цэвэрлэж, хог шороогоо гөвж, хэрэглэхгүй эд агуурс, хувцас сэлтээ гаргаж, устгаж, өр зээлээ дуусгаж, хэн нэгэн хүнийг гомдоосон бол уучлалт гуйдаг. Энэ бүхэн нь гарч буй шинэ ондоо сайн сайхан байхыг бэлгэдсэн зан үйл юм. Хотол түмнээрээ энэ сайхан ёс заншлаа дээдэлж дагаснаар монголчуудын амьдрал ахуй, ажил үйлс өөдрөг бүтэмжтэй болдог.

. Тэгээд битүүний оройн буузаа өөрсдөө чимхдэг. Хүмүүс хоолны мах, гурилаа бэлдчихээд, бүгдээрээ цуглаж буузаа чимхээд, идээд л, за тэгээд залуус нь гэр орноосоо идээ цагаагаа аваад ирдэг шүү дээ. Битүүний орой өндөр настай хүмүүс нь залуустаа үг сургаал, номоо айлдаж, өрх айл бүхэн амжилт бүтээлээ дүгнэн ярилцаж, юун дээр алдав, цаашид юу хийх вэ гэж ажил үйлсээ цэгнэж, хүүхэд багачууд нь бужигнаж, тоглож наадсаар үдшийг өнгөрүүлж битүүлснийхээ дараа гэр гэртээ харьдаг. Ер нь монголчууд .

-Шинийн нэгний өглөө хамгийн түрүүнд ямар зан үйл хийх ёстой вэ?

-Шинийн нэгний өглөө туулай цагт буюу Монгол тооллын цагаар 5.40-7.40-д, нар мандахаас өмнө босч, хувцас хунараа сайхан өмсөөд, гар нүүрээ угаачхаад хамгийн түрүүнд зүг мөрөө гаргадаг. Зүг мөрөө зөв гаргах нь тухайн жилийн эхний засал, ажил үйлс, амьдрал ахуй дэвжин дээшлэхийн үүд хаалгыг нээх зан үйл юм даа. Уламжлал ёсоор тухайн жилд суусан суудлынхаа цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээсээ ирэх ёстой. Цог хийморийн зүгт гарч явахдаа тухайн жилийн суудлын засал болох цээрийг арилгаад буян хишгийнхээ зүгээс хийморь золбоотой, олз омогтой сайн сайхан ирлээ гэж гэртээ ордог уламжлалтай. Жилийн хар нохойн ам гэсэн ойлголтоос хамаараад тухайн жилдээ цог хийморийнхоо зүгт гарахгүй ёсон бас байдаг. Тэр тохиолдолд эмийн зүгт буюу амин зүгтээ гардаг уламжлалтай.

-Хар нохойн ам гэдэг нь?

-. Түүнийг хуучин уламжлалд гарагуудын давхцал гэж үздэг. Тухайн зүгт гурваас дөрвөн гараг давхцсан байдаг, тэндээс ирэх соронзон орны нөлөөлөл их байдаг учраас хар нохойн ам хэмээн нэрийдэж тэр зүг рүү гардаггүй. Жилийн, сарын өдрийн хар нохойн ам гэж бий. Энэ жилийн хувьд гахай жил учраас жилийн хар нохойн ам хойд зүгтээ байгаа юм. Тэгэхээр энэ жил ямар ч суудалд суусан хүн хойд зүгт гарахгүй гэж ойлгох хэрэгтэй.

-Шинийн нэгэнд хүмүүс шинэ, сайхан хувцсаа өмсөхийг эрмэлздэг. Идээ будаа, хувцас, бэлэг өгөх тухайд хүмүүс янз бүрийн байр суурьтай байх юм. Та энэ талаар юу хэлэх вэ?

-. Амьдрал ахуй нь боломжтой хүмүүс шинэ хувцсаа өмсөх байх. Шинэ гэдэг ойлголтыг шууд утгаар нь хэрэглэвэл он гарахаар бүх эдлэл хэрэгслээ шинэчлэх болно шүү дээ. Бэлгэдлээрээ бол шинэ он гарахад ирж буй жилдээ сайн сайхан явахын тулд цэвэр цэмцгэр, гоё сайхан байхыг эрхэмлэдэг.

. Сүүлийн үед “Уулын мод урттай богинотой” гэгчээр монгол хүнээ мартах ч юм уу, үгүйсгэх үзэлтэй зарим нэг хүний ярьж хэлж буй зүйлс мэдээллийн хурдтай нөхцөлөөс хамааран олон түмэнд хүрээд, янз бүрийн санаа, яриа өрнөж байна л даа. Ер нь уламжлалаа бариад цагаан сараа тэмдэглэх нь зүйтэй юмаа. Тэр хэрээр монгол хүний хийморь лундаа дээшилж, амьдрал ахуй нь сайжирдаг.

Цагаан сар гэдэг бол хэн нэгэн хүнд үнэ цэнэтэй бэлэг өгөх, хэн нэгнээс авах, бусдаас илүү байх, баярхах, гайхуулах баяр биш юм. Ц дээ. Бусдаар хүн болгонд бэлэг өгөөд байдаггүй. Хуучны ёсоор бол аав ээждээ, их авга нагац нартаа бэлэг өгч, хүүхдүүдийг баярлуулдаг. Баяраар хүмүүс аль болох энгийн байхыг хичээх хэрэгтэй. . Ер нь юм л даа.

-Сар шинийн баяртай холбоотой зайлшгүй хийх зан үйл гэвэл?

-. Мөсөөр Лхам бурхны унааг ундаалж, харгана нь муу муухайг хааж нэвтрүүлэхгүй гэдэг агуулгатай. Шинийн нэгний өглөөний гол үйл гэвэл мөрөө гаргах юм. Монгол хүн өглөө босч цайгаа чанаад дээжийг нь бурхандаа өргөдөг. Эзэгтэй нар уул усандаа дээжээ өргөж, зул хүжээ асаана. Тэгээд шинийн нэгэн хоёронд золгосныхоо дараа тухайн жилийн засал номоо хийлгэдэг. Шинэ жилдээ гадны ямар нэг гай барцадгүй, өвчингүй, хэл үг атаа жөтөөгүй, хийморь лундаатай байж, бодсон санасан зорьсон зөв ажил үйлс нь ном ёсоор бүтэмжтэй байхын тухайд бодож засал номоо хийлгэнэ. Зайлшгүй шинэ он гарахаас өмнө заслаа хийлгэх шаарлагатай хүн байвал өвлийн адаг сар буюу үхэр сарын 15-наас хойш хийлгэх нь зүйтэй юм.

-Энэ жилийг “Урвуулагч” гэхээр улс төрд их бужигнаан болох байх гэж хүмүүс таамаглаж байсан. Гэтэл арай өөр агуулгатай бололтой?

-Монголчууд сайны туйл нь муу гэж ярьдаг шүү дээ. Урвуулагч гэдэг нь муу юмны туйл болоод эргээд сэргэх, сайн болохын бэлгэдэл юм. Тэр үүднээс байхгүй юу. Хулгай худал, ялангуяа энэ төрийн цагаан захтнуудын хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Одоо харин хуулийн хэрэгжилт чангарч эхэлж байна. Энэ жил төрийн үйл ажиллагаа улам сайжирна гэсэн үг л дээ. Бас тэр хүмүүсийг шийтгэдэг ч бай, үгүй ч бай хариуцлага тооцох нь улам чангараад, тэр үүднээсээ төрд ажиллаж байгаа хүмүүсийн их уудаг, иддэг нь гайгүй болох шинжтэй байна гэж бодоод байгаа.

-Энэ жилийн өнгөнд “Жаахан хатуу тусна” гэж буусан хүмүүс заслаа хурдан хийлгэх нь зүйтэй юү?

-Ер нь онцгой анхаарах жилтнүүд гэж байдаг. Тэд жилийн заслаа сайн хийлгэх, зүг мөрөө маш сайн гаргах хэрэгтэй. Гандантэгчинлэн хийдэд монголчууд бидний үеэс үед шүтэж ирсэн ариун нандин шүтээнүүд их байна. Тэгэхээр . “Алтан ганжуур”, “Данжуур”, “Сундуй”, “Жадамба”, “Алтангэрэл”, “Доржзодов”, “Цэгмэдийн чого”, “Улаан юм” гэх зэрэг том хөлгөн судруудыг уншиж байхад айл гэрийнхээ ноён нурууг даатгаж, тэдний ам бүл тэд гээд бичүүлэхэд л болж байгаа юм л даа. Шинийн 15-ны дотор өрхийн ноён нуруугаа даатгахаас гадна хойтын буянд зориулж өвөг дээдэстээ буяны ном уншуулаарай. Хойтын буянд зориулсан “Алтан ганжуур”, “Оройн ерөөл”, “Маанийн ерөөл”, “Логотой гүнгэрэг”, “Их манал” зэрэг номууд бий. Шинийн 15-ны дотор буян хийнэ гэдэг нь учиртай. Шинийн нэгнээс 15-ны хооронд бурхан багшийн их дүйцэн өдөр байдаг. Энэ үед аливаа хийсэн буян арвидан дэлгэрдэг гэдэг утгаараа бусдын тухайд сэтгэл зовниж, бусдын тухайд ном уншуулах нь илүү чухал юм.

-Хүмүүс бурхан болсон аав ээж, ойр дотныхондоо зориулж хурал даган баясаад ном бичүүлэхэд болох юм байна, тийм үү?

-Тийм. Ер нь тэгээд . Гороо гэдэг нь тэр бүхэнд даган баясна гэсэн үг шүү дээ.

-Бусдын тухайд гэх сэтгэл аугаа юм даа. Хүн зөвхөн хувиа бодохоор саад бэрхшээлтэй тулдаг, хүний төлөө сэтгэл гарахад ажил нь сайхан бүтээд ирдэг гэдэг?

-Энэ шашны гэхээсээ илүүтэйгээр үнэний зам мөр гэж хэлэх юм уу даа. Бурхны шашны гол сургаал тэр шүү дээ. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусад гэж. Аливаа номыг уншуулахдаа, үйл хийхдээ, хангай дэлхий уул усандаа сүү өргөхдөө ч эхлээд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амар түвшин байх болтугай гэж залбирах нь зөв. Зургаан зүйлийн амьтан гэдэг нь тэнгэр, асур, хүн, амьтан, бирд, там юм. Там гэдэг нь бидний нүдэнд харагдахгүй газрын гүнд байгаа бактерийн зүйлүүд, бирд гэдэг маань бидний мэддэг шумуулаас эхлээд хаздаг янз бүрийн шавжнууд, амьтан гэхээр араатан амьтад, хүн гэхээр бид шүү дээ. Залбирахдаа “Бусдын бодсон санасан зөв ажил үйлс бүтэмжтэй байх болтугай” гэж бодох хэрэгтэй. Яагаад гэхээр хэн нэг хүн муу үйл хийх гэж байхад, яг тэр үед нь бусдын ажил үйлс бүтэмжтэй байх болтугай гээд бодохоор тэр хүний үйлд тусыг үзүүлнэ.

Тийм учраас заавал бусдын бодсон санасан “Зөв ажил үйлс” бүтэх болтугай, эсвэл номын ёсоор бүтэх болтугай гэж залбирах, бодох ёстой юм. Бурхны номд хэзээ ч муу ажил үйл бүтэх болтугай гэж байдаггүй учиртай. Тэгээд сүүлд нь өрх гэр, өөрийнхөө тухай бодоод өргөлөө өргөж, унших зүйлээ гүйцээх нь зүйтэй юм. Өглөгийн дээд нь сэтгэлийн өглөг гэдэг шүү дээ. Өглөгийг заавал баян хүн хийдэггүй.

Надад хүнд өгчхөөр юм хомс ч гэсэн би сэтгэлийн өглөгөөр хэмжээлшгүй тус хийж чадах юмаа гэж болох юм. Тэгэхээр 500 гр сүү аваад дөрвөн зүг, найман зовхистоо өргөх ч юм уу, аль эсвэл хэн нэг ядарсан хүн явж байхыг хараад сэтгэл шимшрээд, энэ хүнд хэн нэгэн хүн туслаасай гэж бодох төдийд, хэн нэг хүн нөгөө хүнд ирээд тусыг үзүүлж байх жишээтэй. Монголчууд аяганы хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдэг. Ядарсан хүүхэд явж байлаа гэхэд би тэр хүүхдийн хажуугаар гарахдаа зүгээр л хоромхон зуур “Энэ хүүхдэд нэг сайхан хоол, дулаан хувцас аваад өгчих юмсан” гэж бодоход л, магадгүй ард нь явж байсан та тэр хүүхдэд хоол авч өгөх, таны хойно яваа хүн гэртээ илүү байгаа хувцсаа өгөх ч юм уу, бусдын төлөө сайнаар бодсон бодол бусдад маш хурдтайгаар хүрээд, цахилгаан мэт, унтраалга асаах мэт дамжиж тэр нь нөгөө хүүхдэд тусыг үзүүлнэ.

Г.Пүрэвсүрэн

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.