"Шар айраг" хамтлаг "Цагаан сар" гэж хамгийн чангаар хашхирсан
"Шар айраг" хамтлаг "Цагаан сар" гэж хамгийн чангаар хашхирсан

 

Энэ өглөө магадгүй хамгийн олон давтамжтай хэлэгдэж буй үгсийн дунд "цагаан сар" хэмээх холбоо үг тэргүүлж байж мэднэ. Та бүхэндээ манай сайтын хөгжмийн албаны зүгээс Сар шинийн мэнд дэвшүүлэн "Шар айраг" хамтлагийн "Цагаан сар" хэмээх дууг зориулж байна. 

Шар айраг хамтлаг

"Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхүү

Шар айраг хамтлаг гэхээр танд аялагч, дуучин, хөгжимчин Г.Ганхүү төсөөлөгдөж байгаа биз ээ. Мэдээж Г.Ганхүү Ононбаттай 1998 онд "Шар айраг" хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Тэд цомог гаргалгүй нэлээд удсаны эцэст одоогийн шинэ бүрэлдэхүүнээрээ 2011 онд анхны "Шар айраг" цомгоо гаргасан байна. Энэхүү цомгийн хамгийн эхний сингл болох "Цагаан сар" дуу нь нийтлэг сэдэвтэй боловч монголчуудын уламжлалт баярын тухай этгээд өгүүлэмж, рок өнгө аястай байсан нь хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж, энгийн сонсогчдын "амыг ангайлгаж" байлаа. Энэ дууны клип хамтлагийн анхны клип ч байж мэднэ.  

Цагаан сар дууны үгийг Г.Ганхүү, Золбоо нар бичсэн байна. 

....

Маргааш өглөө эртлэн босоод

Зүг чигээ гарга гэсээн

Ум маани бад мэ хум яаж босноо

Ядаж байхад зурхайч нар нь талцаад

Чулуу шороо хөдөлгөөд мод цаас шатаа гэнэ ээ ....

"Шар айраг" хамлагийн "Цагаан сар" 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл