НӨАТ-ын урамшууллын системийн төслийн нэгжийн захирлаар ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг томилжээ

 

НӨАТ-ын урамшууллын системийг одоогийн “Гааль, татварын санхүүгийн мэдээллийн технологийн төв” улсын үйлдвэрийн газар хийж гүйцэтгэсэн ба нэмэлт сайжруулалтыг хариуцан ажилладаг байна. Харин тус системийн төслийн .

бөгөөд ажлаас чөлөөлөгдмөгцөө улсын үйлдвэрийн газартай өөрийн эзэмшлийн “Мэдээлэл харилцааны систем” ХХК-тай гэрээ байгуулан хөгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэн улсын үйлдвэрийн газарт буцаан худалдсан баримт байгаа юм.

Мөн ажиллаж байх хугацаандаа улсын үйлдвэрийн газрын ажилтнуудаар хувийн компанийнхаа хэд хэдэн ажлыг хийлгэж байсан тохиолдол ч гарчээ.

Тэрбээр энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яаманд технологийн хэлтсийн даргаар томилогдсон ч ажил нь төлөвлөгөөний дагуу явж чадаагүй учир тушаал нь гараагүй байхад өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарчээ.

Харин үүний дараагаар гэнэт НӨАТ-ын урамшууллын системийн төслийн захирлаар томилогдсон байна. Ашиг сонирхлын зөрчилтэй, хариуцсан ажилдаа эзэн болдоггүй энэ хүнийг яагаад төслийн захирлаар томилох болов?

15491626065c56586ee52d4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.