Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №397 Elton John, ‘Tiny Dancer’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №397 Elton John, ‘Tiny Dancer’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№397 Elton John, ‘Tiny Dancer’

Домогт дуучин Элтон Жонн

Английн домогт дуучин, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Элтон Жонн нь каррьерийнхээ туршид 30 цомог гаргаж 300 гаран сая хувь борлуулж чадсан цөөхөн хэдэн уран бүтээлчийн нэг юм. Түүний 50 гаран сингл шилдгийн шилдэг жагсаалтад дээгүүрт бичигдэж байсан гэхээр ямар агуу уран бүтээлч болох нь тодорхой харагдах бизээ. Түүний 1970 онд өөрийнхөө нэрээр нэрлэсэн хоёр дахь цомог Элтон Жонны нэрийг дэлхийд таниулсан юм. Уг цомгийн хамгийн эхний супер хит сингл "Your Song" Англи, Америкийн хит жагсаалтыг хэдэн долоо хоногийн турш тэргүүлсэн байдаг. 

Элтон Жонны цомог болон синглүүд

Орчин үеийн залуус түүний 1994 онд хөгжмийг нь бичсэн "The Lion King" хүүхэлдэйн киноны хөгжмөөр нь Элтон Жонтой багаасаа танилцаж өссөн байж мэднэ. Хөгжмийн дээд шагналуудаас түүний авч үзээгүй шагнал гэж бараг байхгүй биз. Түүнийг 1994 онд Рок Н Роллын хүндэтгэлийн танхимд залахаас гадна Америкийн соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмээр 2004 онд түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэхүү тоглолтыг манай сайт "Дэлхийн шилдэг тоглолтууд" булангаараа өнөө орой та бүхэндээ бүрэн эхээр нь толилуулахаар бэлдэж буйгаа дуулгахад таатай байна. 

‘Tiny Dancer’

Энэ дуу нь 1972 онд Элтон Жонны дөрөв дэх студийн "Madman Across the Water" цомогт багтсан дуу юм. Анхандаа уг дуу Англи болон Америкт төдийлөн хит болж чадаагүй ч Канад, Австралид хит жагсаалтуудыг нь тэргүүлж байсан нь сонин. 2017 онд ‘Tiny Dancer’ дууны видео клип Каннын кино наадмаас шагнал хүртсэн байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл