Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №403 Elvis Presley, ‘Can’t Help Falling in Love’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №403 Elvis Presley, ‘Can’t Help Falling in Love’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №403 Elvis Presley, ‘Can’t Help Falling in Love’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№403 Elvis Presley, ‘Can’t Help Falling in Love’

Рок н Роллын хаан армид

Бид өмнө нь Преслийгийн талаар, түүний дуунууд, тоглолтыг танилцуулж байсан билээ. Рок н Роллын хааны олон дуу "Бүх цаг үеийн шилдэг дуунууд" жагсаалтад багтаж буй нь мэдээж хэрэг. Иймд энэхүү жагсаалтад багтсан дуу бүрийг та бүхэндээ танилцуулахын ялдамд түүний талаарх сонирхолтой мэдээллүүдийг хэсэгчлэн та бүхэндээ цувралаар хүргэж байгаа билээ.  

Хаан хүртэл цэрэгт татагдаж байв. Преслиг 1958 онд АНУ-ын арми дуудахад Америк даяар залуус эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Армийнхан болон бүр ерөнхийлөгчид хүртэл олон мянган захидал илгээн дуучныг албанаас чөлөөлөхийг шаардаж байсан билээ. Гэсэн хэдий ч намар нь Пресли Баруун Германы Фридбергт хуваарилагджээ. Хэдий тэр цэргийн алба хааж байгаа ч Парисийн кабаред зочилж, Италиар аялж зугаалж байсан байна. Алба хааж байхдаа Германд болсон нэгэн үдэшлэг дээр 14 настай Присцилла Булье гэх охинтой танилцжээ. Энэ охин хааны ирээдүйн амьдралд томоохон байр суур эзэлсэн билээ. Энэ бүсгүй хожим нь Преслид цорын ганц охиныг нь төрүүлж өгсөн юм. 

‘Can’t Help Falling in Love’

1961 онд зохиогдсон энэхүү дуу нь Преслигийн Blue Hawaii нэртэй цомогт нь багтаж мөн цомгийн ижил нэртэй киноных нь гол дуу нь байжээ. Зөвхөн энэ дуу америкт 1 сая гаруй хувь борлуулагдсан байдаг. Пресли 1960-1970 оны хооронд тоглосон бүх тоглолтоо энэ дуугаар төгсгөдөг уламжлал тогтсон байлаа. 

Энэхүү дууг олон дуучид хамтран Шведийн филармон оркестртой дуулсан хувилбарыг та бүхэндээ хүргэж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл