Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №412 Rihanna Featuring Jay-Z, ‘Umbrella’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №412 Rihanna Featuring Jay-Z, ‘Umbrella’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №412 Rihanna Featuring Jay-Z, ‘Umbrella’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№412 Rihanna Featuring Jay-Z, ‘Umbrella’

Дуучин Рианна

Алдарт RnB дуучин Рианна нь 2005 онд өөрийн анхны бие даасан “Music of the Sun” хэмээх цомог гарсан даруйдаа Billboard 200 жагсаалтын эхний шилдэг 10-т багтсан байна. Ингээд жил ч хүрэхгүй хугацааны дараа хоёрдох цомог болох “A Girl Like Me” гарсан бөгөөд шилдэг борлуулалттай цомгуудын 5-д багтсан байна. 2007 онд Рианна гурав дахь “Good Girl Gone Bad” цомогтоо Dance-pop төрлийн дуунууд түлхүү оруулсан байна. Энэ цомог Biilboard 200-д 2-рт жагссан ба цомогт орсон “Umbrella”, “Take a Bow”, “Disturbia” болон “Don't Stop The Music” синглүүд нь дэлхийн шилдэг дууны жагсаалтуудад дээгүүр байр эзэлсэн байна. Гурав дахь цомог нь Греммид 9 төрөлд нэр дэвшсэн ба “Umbrella” дуу нь “Шилдэг реп дуу” төрөлд түүнд Греммигийн шагнал авчирсан юм.

Дуучин Рианнагийн цомгууд

Тэрээр 280 гаруй сая хувь цомог борлуулж чадсан амжилтаараа хамгийн их цомог борлуулсан уран бүтээлчдийн жагсаалтад дээгүүр бичигддэг байна. 

‘Umbrella’

Энэхүү дуугаа алдарт реппер Jay Z-тэй хамтран дуулсан ба энэ дууг анх Бритни Спийрст зориулан зохиож байсан ч эцсийн дүнд Рианна дуулах болсон байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл