Венесуэл улсад улс төрийн хурцадмал нөхцөл байдал үүсч сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо өөрийгөө түр хугацаанд төрийн эрх барих Ерөнхийлөгч хэмээн мэдэгдсэн. АНУ тэргүүтэй 20 орчим орон үүнийг нь дэмжиж, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл Венесуэлийн дээд шатны шүүх сөрөг хүчний удирдагч Гуаидог улс орноо орхин гарахыг нь хориглож, гүйлгээний дансуудыг нь царцаагаад байна. Түүнийг улс орны амар тайван байдал алдагдуулсан тул хэрэг үүсгэж магадгүй гэлээ.
Энэ сарын эхэнд Ерөнхийлөгч Николас Мадуро хоёр дахиа тангаргаа өргөсний дараа 21-ний өдрөөс эсэргүүцлийн жагсаал хөдлөгөөн газар авсан. Одоогоор жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний улмаас 40 орчим хүн амиа алдаж, олон зуун иргэнийг баривчлан саатуулсан гэж үзэж байна.
Ерөнхийлөгч асан Уго Чавезын дараа төрийн эрх барьсан Николас Мадуро улс орны эдийн засгийг шалдаа буулгаж, инфляцийн түвшин эрсэн нэмэгдсэнээр олон мянган иргэн дүрвэж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com