Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №414 Carpenters, ‘We’ve Only Just Begun’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №414 Carpenters, ‘We’ve Only Just Begun’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №414 Carpenters, ‘We’ve Only Just Begun’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№414 Carpenters, ‘We’ve Only Just Begun’

Карпентерс хамтлаг

1970-аад оны Америкийн шилдэг хамтлаг Карпентерс бол тухайн үеийн “чанга, хатуу” рок хөгжмийн урсгалыг “уярааж чадсан” хамтлаг юм.  Карпентерс хамтлагийг ах дүү Карен Карпентер, Ричард Карпентер нар 1969 онд байгуулж байжээ. Бага насандаа ах дүү хоёр ихэнх цагаа бичлэг сонсох, төгөлдөр хуур тоглож өнгөрөөдөг байсан аж. Ах дүү хоёр хөгжмийн боловсролоо дээд сургуулиасаа олж авсан ч гэр бүлийн таатай нөхцөл нь нөлөөлсөн гэдэг. Карпентерсийнхан дуугаа үнэн голоосоо дуулж, хөгжимддөг байсан нь олон олон нэртэй шагналын эзэн болоход хүргэсэн юм. Харамсалтай нь ингэж чин сэтгэлээсээ дуулж, хөгжимддөг байсан хамтлаг 14 жилийн (1969–1983) настай байжээ. Дүү Карен 1983 онд 32-хон насандаа гэнэт “зүрхний саатал”-аар нас барж, олон мянган бишрэн шүтэгч нараа уйлуулсан юм.

Тэд байгуулагдсан цагаасаа хойш хамтлаг тарах хүртлээ бараг л жил алгасалгүй цомог гаргаж байсан нь бүгд амжилт дагуулж байсан юм. Карьерийнхээ 14 жилийн хугацаанд 90 гаруй сая цомог дэлхий даяар борлуулж чадсан нь хамгийн олон хувь цомог борлуулсан хамтлагуудын жагсаалтад нэлээн дээгүүр байр эзэлж байна. 

 ‘We’ve Only Just Begun’

Анх энэ дууг зохиогчдын нэг болох Рожер Николс анх 1970 онд телевизийн хуримын сурталчилгаанд дуулж олонд хүргэсэн байдаг. Энэхүү сурталчилгааг ах Ричард үзээд дууг зохиогчидтой холбогдож дууг дуулах санал тавьсан байдаг. Энэ дуу одоо ч америкт хуримын сүлд дуу болон үлдсэн байдаг.  

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл