Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №415 Nirvana, ‘In Bloom’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №415 Nirvana, ‘In Bloom’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №415 Nirvana, ‘In Bloom’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№415 Nirvana, ‘In Bloom’

Нирвана хамтлаг

Энэхүү шилдэг 500 дууны жагсаалтад Нирвана хамтлагийн хэд хэдэн дуу багтсан байдаг. Бид өмнө нь №462 Nirvana, ‘All Apologies’ дууны талаар танилцуулж байсан билээ. Энэ дууны талаарх мэдээллийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин №452 Nirvana, ‘Come As You Are’ дууны талаарх мэдээллийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

"In Bloom" дууг мэдээж Курт Кобайн зохиосон ба тэрээр уг дууныхаа талаар: "Хэлэх гэсэн санааг минь Underground хөгжим сонсдоггүй хүмүүс ойлгохгүй л дээ. Энэ дууг тэдэнд зориулаагүй юм" хэмээн хэлсэн байдаг. Уг дууны клип нь 1990 оны эхээр хэдийнэ хийгдсэн байсан ч хоёр жил олны хүртээл болж чадаагүй л байлаа. Харин клипийг 1992 онд дахин шинээр хийсэн ба уг клип нь 1993 онд "MTV Video Music Awards"-аас шилдэг алтернатив видео клип шагналыг хүртсэн юм. 

Өөрөөр хэлбэл энэ дуу албан ёсны хоёр клиптэй дуу гэж хэлж болно. 

"In Bloom" дууны хамгийн анхны клип:

"In Bloom" дууны хоёр дахь клип:

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл