Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №416 Aerosmith, ‘Sweet Emotion’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №416 Aerosmith, ‘Sweet Emotion’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №416 Aerosmith, ‘Sweet Emotion’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№416 Aerosmith, ‘Sweet Emotion’

Aerosmith хамтлаг

Америк төдийгүй дэлхийн домог болсон алдартай рок хамтлагуудын нэг нь яалт ч үгүй Aerosmith юм. 1973 онд хамтлагийнхаа нэрээр нэрлэсэн анхны цомогт нь супер хитүүд болох "Dream On", "Somebody" зэрэг дуунууд нь багтсан байжээ. “Aerosmith”-ын нэр алдар богино хугацаанд Бостон төдийгүй бусад хотуудад түгж эхэлжээ.

Хамтлагийн студийн гурав дахь цомог болох 1975 онд гарсан "Toys In The Attic" цомог нь дэлхий дахинаа зургаан сая орчим хувь зарагдсанаар тэднийг дэлхийн хэмжээнийх болгож чадсан юм. Байсхийгээд л дуулиан тарьж байдаг болохоор фэнүүд нь тэдэнд “Бостоны муу жаалууд “гэж нэр хүртэл өгсөн байдаг. Tyler, Perry нар хар тамхинд донтох болж, тэднийг мансуурах донгоос нь салгахын тулд янз бүрийн арга замуудыг хэрэглэж байв. 1980 онд шинээр түрэн гарах хамтлагуудыг даган хөгжмөндөө бага зэрэг өөрчлөлт оруулах хэрэгтэй болжээ. Ингээд 1986 онд "Toys In The Attic" цомогт орсон "Walk This Way" дуугаа тэр үеийн алдартай рэп хамтлаг Run DMC-тэй хамтран дахин бичүүлсэн нь Америкт төдийгүй олон улсад анхаарал татан хөгжим шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч байжээ. 1988 онд MTV-ээс “Хамгийн шилдэг” хамтлаг төрөлд болон “Dude” дууны клипээрээ “Шилдэг клип” зэрэг шагналуудыг авч байсан юм.  “Aerosmith” хамтлаг түүхэндээ 150 сая гаруй цомог дэлхий даяар борлуулж чадсан ба зөвхөн америкт 70 гаруй сая цомог борлуулсан нь түүхэнд бичигджээ. 

Aerosmith хамтлагийн цомгууд

Шинээр түрэн гарсан “Guns N"Roses” зэрэг хамтлагууд “Aerosmith”-г халаагаа өгч яваа хамтлаг хэмээн үзүүлэхийг зорьсон боловч хамтлагийнхан гаргасан цомог болон дуугаараа тийм ч амар хоцрогдох хамлаг биш гэдгээ удаа дараа харуулсан юм. 1994 оны арваннэгдүгээр сард гаргасан "Big Ones" цомог нь хуучны үнэнч фэнүүдийн хувьд эрэлттэй цомог болж чадсан билээ. Энэ нь зөвхөн хуучны ч төдийгүй олон шинэ фэнүүдийг татах том боломж мөн байсан юм. “Aerosmith” 1990 онд өмнө нь хамтран ажиллаж байсан “Colombia Records”-той дахин гэрээ хийж, 1997 онд "Nine Lives" цомгоо худалдаанд гаргалаа. Энэ цомгоо гаргаад Tyler "Энэ цомог миний удаан хугацааны туршид очихыг хүсэж байсан газарт хүргэж бас буцааж авчирч чадлаа" хэмээн хэлж байжээ. Хамтлаг 1998 оны “Simpsons” цувралын 200 дахь бүлэгт гарчээ. Тэр жилийнхээ наймдугаар сард “Diane Warren” бүтээл “Armageddon” киноны дуу болох "I Don"t Want A Miss A Thing" дуу нь Америкийн шилдгийн жагсаалтад дөрвөн долоо хоногийн турш тэргүүлж байсан юм. Энэ явдал Английн чартуудыг ч бас орхисонгүй. 

Өнөөдөр та бүхэнд хамтлагийн студийн гурав дахь цомогт багтсан супер хит "Sweet Emotion" дууг толилуулж байна.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл