Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдааны хэлэлцэх асуудлын нэгдүгээрт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байна.
Мөн БСШУС-ын сайд болон ЗТХ-ийн сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулганы үйл ажиллагааг гацсантай холбоотойгоор дээрх хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж чадалгүй сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм.
Үүнээс гадна өнөөдөр юм уу маргаашийн аль нэг өдөр нь УИХ-ын даргыг огцруулах тогтоолын төсөл санаачилсан гишүүд тогтоолын төслөө өргөн барихаа мэдэгдсэн. Хэрэв УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь буюу 48 гишүүн гарын үсгээ зурвал уг тогтоолыг хэлэлцэх боломж бүрдэх юм.