“Seven 7” насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүл худалдахгүй

 

Японд үйл ажиллагаагаа явуулдаг “Seven 7” сүлжээний 20,700 салбар, “Lawson Inc” сүлжээний 14,574 салбар дэлгүүр энэ оны наймдугаар сараас эхлэн насанд хүрэгчдэд зориулсан бараа бүтээгдэхүүн, сонин сэтгүүл худалдахаа болино.

Дэлхийн аваргын тэмцээнийг угтаж олон зуун мянган тамирчин, зочныг хүлээж авахаар хотын удирдлага бэлтгэл ажлаа базааж байна.

Тэмцээнийг тохиолдуулан үзэгчдээс гадна аялагч жуулчдын тоо хэд дахин нэмэгдэх учраас хотын захиргаа улс даяар үйл ажиллагаа явуулдаг хамгийн олон сүлжээ дэлгүүртэй худалдааны газруудыг насанд хүрэгчдэд зориулсан бараа бүтээгдэхүүнээс татгалзахыг хүсчээ.

Японд насанд хүрэгчдэд зориулсан манга сэтгүүл, зурагт ном өргөн тахсан байдаг.

Түүнчлэн “Lawson Inc” зөвхөн Японд ч биш дэлхий даяар тархсан хэдэн зуун мянган дэлгүүрүүддээ наймдугаар сараас хойш насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүл худалдахгүй хэмээн мэдэгдсэн байна.

 

tokyo free lawson wifi 131167

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.