СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Цогтбаатар: Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь, Б.Хурц нарыг элчин сайдаар томилохгүй, нэрсийг буцаана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ерөнхийлөгчийн албан бус хоригт хоёр жил орчим “чөдөрлөгдсөн” Элчин сайдад нэр дэвшигчдийг буцаан татахаар болжээ. Өмнөх Ерөнхийлөгчийн саналын дагуу 2017 оны тавдугаар сард Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэр, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарь нарыг томилохыг УИХ дэмжсэн байдаг. Гэсэн ч нэр дэвшигчид одоогийн Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хүртэж чадаагүй бөгөөд энэ хугацаанд тэдний Элчин сайдаар суух улсыг нь өөрчилж  Австрали, Тайланд улс болгосон ч тусыг эс олов. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний Итгэмжлэх жуух бичгийг өгөхгүй байсаар хоёр жилийн нүүрийг үзэж 2019 онтой золгожээ. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас гурван улсад суух элчин сайдыг томилох асуудал удааширч байгаатай холбогдуулан дараах тодруулгыг авлаа.

Д.Цогтбаатар: Өмнө нь санал болгосон байсан 3 элчин сайдыг нэрсийг татаад шинэ элчин сайдын нэрс оруулахаар ярилцаж байгаа. Мөн одоо хугацаа нь дууссан, дахин томилох элчин сайдуудын томилгоо ч хүлээгдэж байна. Энэ бүгдийг нэгтгээд ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Шинэ элчин сайдуудын нэрсийг одоогоор зарлах боломжгүй. Яамны түвшинд саналаа боловсруулсан байгаа. Нийт 10-аад элчин сайдын асуудал яригдана.

- Элчин сайдуудыг томилолгүй нилээн удлаа. Энэ хооронд тухайн орнуудын элчин сайдын яамдын ажил тасалдаж байгаа юу?

- Дипломат албаны үйл ажиллагаа тасалддаггүй. Дэлхийн жишиг нь тийм. Дараагийн элчин сайд томилох асуудал хүртэл цаг хугацаа шаарддаг. Үүрэг гүйцэтгэгч тэр дунд ажлаа гүйцэтгээд байж л байдаг.

- Шинээр өргөн мэдүүлэх элчин сайдуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?

- Төрийн албаны шинэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн шүү дээ. Дээрээс нь төрийн албаны мерит зарчим, ялангуяа тухайн нэр дэвшигчийн ажлаа хийх бодит ур чадвар, төрд ажиллаж байсан туршлага, төрөөс өгч байгаа даалгаварыг шинэлэгээр сэтгээд биелүүлж чадах тийм л хүмүүсийг бид оруулж ирнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.