Үл таних дронуудаас болж нислэгүүд саатав

 

Дэлхийн хамгийн завгүй нисэх буудлуудын нэг Нью Жерси мужийн Нью-Арк олон улсын нисэх буудалд хэд хэдэн нислэг саатаж газардсан байна. .

Агаарын хөдлөгөөний хяналтын газарт нисгэгчийн өгсөн яриагаар дронуудын нэг онгоцонд ердөө есөн метрийн зайд ойртсон байна. Нисгэгч Тетерборо нисэх буудалд газардах ёстой байсан ч аюулгүй байдлын үүднээс Нью-Арк буудалд газарджээ.

Холбооны нислэгийн газраас мягмар гарагт дронуудаас болж өөр нисэх буудалд газардах ёстой байсан хоёр ч нислэг Нью-Аркад буух зөвшөөрөл хүссэн гэж мэдэгдсэн байна. .

 

maxresdefault

 

. Гэсэн хэдий ч албан ёсоор бүртгэгдээгүй олон зуун мянган дрон болон эзэмшигч байгаа аж.

Агаарын тээврийн зах зээлд алсын удирдлагатай нисдэг биетүүд томоохон аюул учруулж болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. . Мөн энэ сарын эхэнд Лондоны Хийтрөү нисэх буудалд дроноос болж нэг цагийн турш нислэг хойшилжээ.

 

BBRmHZJ

 

Их Британийн эрх баригчид нисдэг биетүүдтэй тэмцэх ажлаа эхлүүлж, нисэх буудлын орчимд таван км-т дрон хөөргөхгүй байхаар болсон. .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.