Барилгын дээврээс хоёр иргэн унаж, нас баржээ
Хоёр иргэн барилгын дээврээс унаж амиа алдсан хэрэг өнөөдөр гарсан байна. Тодруулбал, "ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр 18 дугаар байрны дээвэр дээрээс эрэгтэй эмэгтэй хоёр хүн үсэрчихлээ" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өнөөдөр өглөөний 09:30 цагт иржээ.
"Хоёр иргэний эмэгтэй нь газар дээрээ нас барсан бол эрэгтэй нь ГССҮТ-д хүргэгдэж очоод нас барсан байна. Яг одоо хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Энэ хэрэг дээр ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон төвийн бүрэлдэхүүн шалгаж байна" гэсэн мэдээллийг ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.