Холбооны мөрдөх товчооны ажилтнууд 37,000 ам.долларын цалинтай

 

АНУ-ын Засгийн газар түр зогсолт хийгээд тав дахь долоо хоногтойгоо золгож байна. Энэ хугацаанд холбооны нийт ажиллах хүчний 40 хувь болох 800,000 ажилтан ажилгүй байна.

Ажилгүй байгаа олон зуун мянган төрийн албан хаагчдын цалингийн талаар олон нийтийн цахим сүлжээнд маргаан өрнөсөн байна. .

Холбооны мөрдөх товчоо бол АНУ-ын аюулгүйн албаны шилдэг байгууллагуудын нэг.

Сарын 600-800 мянган төгрөгийн дундаж цалинтай монголчууд бидний хувьд их сонсогдож болох ч Америкийн бусад байгууллагатай харьцуулахад бага гэдгийг эх сурвалж онцолсон байна.

Холбооны мөрдөх товчооны нийт ажилтны 1/3 нь буюу 13,000 нь агентууд байдаг. .

 

p 2 think youand8217re not fbi agent material the fbi disagrees

 

Мөн гадаад хэлний мэдлэг, тооцооны ухаан, хууль, цахим аюулгүй байдлын талаар онцгой мэдлэг чадвартай байх шаардлагатай. Ажилд орохын өмнө тусгай чадварын шалгалт өгдөг гэхчлэн жирийн нэг төрийн албан хаагчдаас шалгуур өндөр байдаг.

Амьдрах өртөг өндөр хот, мужид ажиллаж байгаа ажилтнуудад уян хатан нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал Вашингтонд ажилладаг бол жилийн 84,000 ам.долларын цалинтай байвал зохистой гэж үзжээ.

Америкт төрийн албыг 1-15 хүртэл шат дарааллаар ангилдаг. Ангилал нэмэгдэх тусам цалин ихэсдэг. Холбооны мөрдөх товчоо уг шатлалын 7,8 дугаарт багтдаг бол мэргэжилтнүүд 10 дугаар шатлалд оруулбал зүйтэй гэсэн саналыг дэвшүүлжээ.

 

0808 FBI crop 768x493

 

Эх сурвалж: www.qz.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.