СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Баясгалан: Хотын даргыг батламжлах бичиг Засгийн газарт ирээгүй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ЗГХЭГ-ын дэд дарга Г.Баясгалангаас НИТХ-аас Хотын даргад сонгогдсон С.Мөнхчулууныг батламжлуулахаар Ерөнхий сайдад санал ирүүлсэн эсэхийг тодрууллаа. 

Тэрбээр: Бид НИТХ дээр ийм шийдвэр гарсныг мэдэж байгаа. Энд /ЗГХЭГ-т/ асуудал ирж, яригдах ёстой гэдгийг мэдэж байгаа учраас асууж сураглаж л байна. Яагаад албан бичиг ирэхгүй удаад байна гэдэг дээр хэлэхэд "Хуулиар хотын даргад нэр дэвшигч маань болзолууд хангасан байх ёстой. Төрд тэдэн жил ажилласан байх... татварт өргүй байх гэх мэт олон шалгуур байдаг. Хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэх дээр нотолгоо ирэх байх. Удаж байгаа шалтгаан нь үүнтэй холбоотой байж магадгүй л гэж харж байна" 

Батламжлах эсэх нь цэвэр Ерөнхий сайдын бүрэн эрх. Бид бол мэргэжил арга зүйн зөвлөгөө л өгдөг. 

Хуульд заасан үндэслэл дээр нэр дэвшигчийг санал болгоод батламжлах эсэх асуудал дээр 5 хоног гэсэн заалт байхгүй. Гэхдээ Ерөнхий сайд нэр дэвшүүлсэн хүнийг батламжлахгүй татгалзаад, НИТХ дахин хуралдаад, дараагийн хүнийг санал болговол тухайн хүн дээр 5 хоногт багтаж шийднэ гэсэн заалт бол бий. 

Эрх бүхий байгууллагаас санал, холбогдох материал ирээгүй байхад бид өөр зүйл яримааргүй байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.