Ижил хүйстнээс яриа авсан сэтгүүлчийг хорьжээ

 

Египетийн LTC телевизийн сувгийн хөтлөгч Мохамед аль Гаети өнгөрсөн жилийн наймдугаар сард ижил хүйстнээ сонирхогч эрэгтэйтэй ярилцлага хийсэн нь ихээхэн шүүмжлэл зэмлэл дагуулаад байсан юм.

Мохамед аль Гаети нь ижил хүйстнүүдийг дэмжсэн гэм буруутгай гэж үзэн ялын тогтоолыг гүйцэтгэсний дараа дахин нэг жил хатуу хяналтад байлгана гэжээ.

Хөтлөгч эрэгтэй ярилцлага хийсэн зочныхоо нүүр, нэрийг нууцлан хэрхэн биеэ үнэлж амьдардаг талаар олон нийтэд яриулсан байна. .

Египет улсад ижил хүйстнээ сонирхогчдын эрхийг ил тодоор гэмт хэрэгт тооцон ялладаггүй ч хүлээн зөвшөөрч хөхүүлэн дэмжээд байдаггүй. Ихэвчлэн ийм төрлийн хэргийг садар самуун сурталчилсан, ёс суртахууны алдаа гаргасан, шашны үзэл баримтлал зөрчсөн гэж буруутган ялладаг байна.

.

 

 98120821 mediaitem98018342

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.