Ачааны усан онгоцууд шатаж 10 гаруй далайчин амиа алдав

 

Хар тэнгис дэх Керчийн хоолойн орчимд Танзани улсын далбаатай ачаа тээврийн хоёр усан онгоц шатаж 11 хүн амиа алдсан тухай мэдээллээ. Ачааны хөлөг онгоц дэлбэрч галд автсаны дараа далайчид амиа аврахын тулд далайн ус руу үсэрцгээсэн байна.

. Ачааны хөлөг онгоцуудын нэг нь хий тээвэрлэж байжээ. Хөлөг онгоцууд нэгэн рүүгээ шатахуун дамжуулж байгаад дэлбэрч түймэр ассан байна.

Кэнди буюу Вениц усан онгоцон дээр Энэтхэг, Турк улсуудаас ирсэн 17, Маестро усан онгоцон дээр 14 далайчин байжээ. Эдгээр усан онгоцууд Сирид тавьсан Америкийн эдийн засгийн хоригийг зөрчсөн байж магадгүй гэлээ. .

 

 104491642 ukrshipsgetty25nov

 

Крым болон Керч хотын албаныхан хохирогчдыг хүлээж авахаар бэлтгэлээ базааж байна. . Өнгөрсөн оны 11 дүгээр сард Оросын хилийн харуулууд Украйны гурван усан онгоцыг барьж саатуулснаар зөрчил хурцадсан.

 

 85184728 ukraine crimea russia map v6 624

 

Украйны хөлөг онгоцууд дээр байсан 24 далайчныг Оросын Засгийн газар гурван сарын турш саатуулахаа мэдэгдээд байгаа. Тэднийг Оросын хилийг хууль бусаар зөрчсөн гэж үзжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.