Дэлхийн 3.8 тэрбум хүний хөрөнгийг 20 гаруй тэрбумтан эзэмшдэг

 

Удахгүй Швейцарийн Давос хотод болох Дэлхийн эдийн засгийн чуулганы өмнөхөн “Oxfam International” байгууллагаас тэрбумтнуудын тухай шинэчилсэн мэдээг танилцуулжээ. .

Дэлхийн хамгийн чинээлэг 26 хүний ашиг орлого 1,4 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна. Хүн амын дунд баян ядуугийн ялгаа ихэссэний илэрхийлэл гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна.

. Амазоны гүйцэтгэх захирал Жеф Безос, Микрософтын үүсгэн байгуулагч Билл Гэйтс, Беркшир Хэтэвэйн Уоррен Бафет, Фэйсбүкийн захирал Марк Зукербэрг нарын хөрөнгө нийлээд 357 тэрбум ам.долларт хүрэх ажээ.

. Мөн олон улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ, боловсрол, олон нийтийн үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, охид эмэгтэйчүүдийг дэмжихийг зөвлөжээ.

Нэн ялангуяа төлбөргүйгээр олон цагийг зарцуулдаг гэрийн ажлаас эмэгтэйчүүдийг чөлөөлж хүүхдийн асаргаа, тог цахилгаан, ус дулаан зэрэг олон нийтийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулахыг уриалсан юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.