Лаос-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар УИХ-ын  гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийжээ.

Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү-д бараалхаж, БНАЛАУ-ын Соёл, нийгмийн бодлогын Байнгын Хорооны дарга Сомпү Дуангсаван болон Лаосын Үндэсний Ассамблейн Эрх зүйн Байнгын хорооны дэд дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос, Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Кампенг Вилапан нартай хоёр талын албан ёсны уулзалт хийжээ.

Мөн айлчлалын үеэр Лаосын мах импортлогч “Делюкс фүүд” компани болон цагаан будаа тариалагч “Панпет” компанийн үйл ажиллагаатай танилцжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.