Д.Эрдэнэбат: УИХ-ын даргыг огцруулах саналд АН гарын үсэг зурахгүй

 

Өнөөдөр намын бүлгүүд хуралдаж байна. АН-ын бүлэг хуралдаж цаг үeийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэд АН-аас УИХ-ыг тараах, ээлжит бус сонгуулийг зарлан хуралдуулах тогтоол санаачилсан. Энэ байр суурин дээрээ байгаагаа онцолж байна. . УИХ цаашид үйл ажиллагаагаа явуулахад үнэхээр хүндрэлтэй нөхцөл үүссэн. Гишүүд нэгнээ доромжлох дайрах явдал хэрээс хэтэрсэн. Энэ бол монгол төрийн үнэлэмж хэр их буурсныг харуулж байна.

УИХ-ын даргыг огцруулах саналд гишүүдийн гарын үсгийн цуглуулж эхэлжээ. Үүнийгээ ямар нэгэн дарамт шахалтгүйгээр ил тод зуруулаасай гэж хүсч байна. УИХ-ыг тараах тогтоолд АН гарын үсэг цуглуулж байгаа. Өөр бичигт гарын үсэг зурахгүй.

УИХ-ын гишүүн Л.Болд 1-р сарын 4-нд намын үндсэн хороондоо намаас гарах өргөдлөө өгсөн юм билээ. Энэ асуудлыг бүлэг рүү шилжүүлбэл хэлэлцээд намаас хасах эсэх асуудлыг нь тодорхой болгоно гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.