Төрийн ордны хашаанд өнөөдрөөс хувийн машин тавиулахгүй

 

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өчигдрөөс (2019.01.20) эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглосон билээ.

Уг нь ажлын нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан үзэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын Тамгын газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад 2 удаа явуулж, хэлтэс, алба, ажилтнууд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлсэн ч асуудал шийдэгдэхгүй байсаар хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд байна.

Энэ асуудлаар бид дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж хүргэх болно.

УИХ-ын Тамгын газрын албан бичгүүдийг толилуулж байна.   

f832de8d b3ca 4515 a712 7eadc7e4fc36

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.