Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй таалал төгсжээ

 

Япон улсын иргэн Масазо Нонака өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 113 нас хүрч Геннисийн амжилтын номонд дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр бүртгэгдсэн юм. .

Нонака нь 1905 оны долдугаар сарын 25-ны өдөр буюу Монгол улсад Богд Живзундамба хутагтын наймдугаар дүр шашин төрийг хослуулан барьж байх үед Япон улсад мэндэлсэн байна. Тэрээр амьсгал хураахынхаа өмнөх өдөр хэвийн байсан ч ням гарагийн өглөө амьсгалахгүй байсан гэж гэр бүлийнхэн нь мэдэгджээ.

.

110 гаруй жил амьдрахдаа тэтгэвэрт гарснаасаа хойш сонин уншиж, амттан бялуу идэж, зурагтаар сумо бөх үзэх дуртай байсан гэж Геннисийн номонд өгүүлжээ. .

 

?url=https%3A%2F%2Fewscripps

 

Нонакагаас өмнө дэлхийн хамгийн урт насалсан эрэгтэйгээр Геннисийн номонд бүртгэгдэж байсан Жироемон Кимура мөн Япон улсын иргэн байжээ. Кимура таалал төгсөх хүртлээ 116 жил 54 хоног насалсан юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.