Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгаж эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-нд болсон прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын уулзалтанд очиж өмнөх жилүүдэд прокурорын байгууллагад өгсөн үүрэг, даалгаварын хэрэгжилтүүдийг сануулж энэ онд мөн хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг зөвлөсөн билээ.

Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн албыг 60 тэрбумаар наймаалцсан гэгдэж байгаа хэрэг, ЖДҮХС-ийн асуудал, Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг  шалгах зэрэг хэд хэдэн хүсэлтийг прокурорын байгуулагад өгсөн юм.

Ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгах хүсэлт бүхий 178 хуудас баримт, өргөдлийг Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардуулж өгсөн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.