Покерчин эр 600,000 ам.долларын хожлоо хандивлав

 

Шашин, покер хоёр нэг л зохицолгүй сонсогдож байна уу? Тэгвэл Скот Вэлленбах гэгч эрхмийн хувьд энэ хоёр үг салшгүй холбоотой ажээ. Вэлленбах бол буддын шашинтны сүсэгтэн, гэхдээ покерчин.

Тэрээр Багамын арлуудад болсон покерын тэмцээнд гуравдугаар байранд орж 671,240 ам.долларын шагнал авсан байна.

Энэ жил 67 настай Вэлленбах залуу байхдаа амьдралаас сэтгэл хангалуун байдлыг мэдрэхийн тулд буддын шашин судалж эхэлсэн байна. Одоо тэрээр түвд, санскрит хэлний орчуулга сайн дураараа хийдэг, өдөрт нэг цагийг бясалгахад зориулдаг ажээ.

 

 105227622 wellenbach crop

 

Багамын арлуудад болсон тэмцээнд 600,000 гаруй ам.доллар хожих хүртлээ дээд тал нь 72,176 ам.доллар хожиж байжээ.

. Вэлленбахын хувьд покер бол бичил ертөнц төдийгүй алдаж, хожих минут тутамд айдас, итгэл өрнөж амьдралын нэг хүрд мэт санагддаг хэмээн ярьжээ.

 

positives

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.