Том оврын автобус шатжээ
Өнөөдөр 14.00 цагийн үед том оврын автобус шатжээ. Улаанхуарангийн эцсийн буудалд түр зогсолт хийж байсан том оврын автобус гэнэт шатжээ.
Гал унтраах 63 дугаар ангиас тодруулахад "Дуудлага 14.07 цагт ирсэн. Дуудлагаар очих үед галын улмаас бэртэж гэмтсэн хүн байгаагүй. Түр зогсолт хийж байсан автобус шатсан байсан. Дотор нь ямар нэгэн хүн байгаагүй. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна" гэсэн юм.
Гал гарах үед дотор хүнгүй байсан бөгөөд галыг бүрэн унтраасан байна. Ослын шалтгааныг БЗД-ын Цагдаагийн газар шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.