Ким Жон Ун Дональд Трамп нарын удаах уулзалтаар юу шийдэгдэх вэ?

 

Хагас зууны турш дайсагнаад байсан Умард Солонгос, АНУ-уудын төрийн тэргүүнүүд өнгөрсөн 2018 онд анх удаа уулзаж түүхэн дипломат ажиллагааны эхлэлийг тавьсан. .

Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Умард Солонгосын өндөр дээд албаны төлөөлөгч Вашингтонд айлчиллаа. . Залуу удирдагч баруун гарын туслахаараа дамжуулан Трампад захидал илгээсэн байна.

 

Ким Ён Чоль
Ким Ён Чоль

 

. Өнгөрсөн оны зургадугаар сард Сингапур улсад болсон хоёр орны түүхэн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн генерал Ким Ён Чоль өөрийн биеэр Вашингтонд ирж байсан удаатай. Тиймээс дараагийн дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлд эсвэл ирэх сарын эхэнд болох гэж байна гэж ажиглагчид хүлээж байна.

.

Умард Солонгос, Америкийн удирдагчдын эхний уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэхэд талууд хүчин чармайлт гаргахаар болсон ч тохиролцсон хэлэлцээрүүд удаашралтай хэрэгжиж байна гэж үзсэн. .

 

AP 18001174547610

 

Шинэ оны солигдох мөчид удирдагч Ким мэндчилгээндээ хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх явц АНУ-ын хориг цуцлагдах явцаас шалтгаална гэсэн юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.