Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат: Албан тушаалын хүсэл, шуналыг хуулиар хязгаарлах ёстой байтал дэмжсэн хуулийг УИХ баталлаа

 

УИХ өөрөө тарах, ээлжит бус сонгууль явуулах УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан тогтоол дээр өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурлаа. Ингэснээр УИХ тараахыг дэмжиж зурсан гишүүдийн тоо 14-т хүрээд байна. 19 гишүүн гарын үсэг зурвал УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх боломжтой юм.  

 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: “Төрийн тогтвортой байдал алдагдаж байгаа учир УИХ тарах ёстой”

Гарын үсэг зурсан талаараа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: “. Монгол төрийн дархлааг сулруулсан хуулийг УИХ баталж байгаа учраас их хурлыг тараах бичигт гарын үсэг зурж байгаа юм. Ер нь бол албан тушаалын хүсэл сонирхол, шуналыг хуулиар хязгаарладаг. Энэ хүсэл, шуналыг хязгаарласан хуулийн зохицуулалтыг Үндсэн хуулиар хийх ёстой гэдгийг ярьж байсан. Тэгвэл өнөөдөр албан тушаалын төлөөх хүсэл сонирхлыг улам төрүүлэх хуулийг өнөөдөр УИХ баталлаа. Тиймээс УИХ цаашид тарж, үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж үзэн гарын үсэг зурлаа” гэлээ.

50314639 400662484021990 7297831691458969600 n

Харин өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөөч гэсэн сэтгүүлчдийн асуултад;

“Эрдэнэбатын ч бай, Хүрэлсүхийн ч бай Засгийн Монгол ардын намд харьяалагдана. Ард түмний амьдрал сайжрах юм бол МАН-ын байгуулсан Засгийн газрын үйл ажиллагаа сайн байна гэж үзнэ. Муу ажиллавал МАН-ын байгуулсан Засгийн газар муу ажиллалаа гэж үзнэ.

49947751 362488451238046 5108633787776892928 n1

. Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулаад, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хуулийн шинэчлэлийг хийх ёстой байсан Их хурал маань үүнээсээ дордуулсан хууль баталж байгаад үнэхээр харамсаж байна” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол төрийн дархлааг үгүй хийж байна

50586567 285099818765302 2976899209325707264 n

УИХ-ыг тараах гарын үсэг зурсан талаараа УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-.

Үндсэн хуулийн хямралын асуудлыг цэгцэлье гэж ярьж байгаа. Бид зоригтой өөрчлөлтийг хийхгүйгээр өнөөдөр үүссэн асуудлыг өөрчилж чадахгүй. Хувь хүнийг өөрчилснөөр, тухайн нөхцөл байдалд тааруулж өөрчилснөөр өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Ирэх 30 жилийн бодлого дээрээ тулгуурлаж Үндсэн хууль болон бусад хуулиудад өөрчлөлт оруулах ёстой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.