Эдинбургийн гүн хунтайж Филип осолд оржээ

 

Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетийн нөхөр Эдинбургийн гүн хунтайж Филип автомашины осолд орсон байна. .

Харин хунтайж Филипийн автомашинтай мөргөлдсөн Kia загварын автомашинд байсан хоёр эмэгтэйн нэг нь гараа гэмтээж нөгөө нь ил шарх авсан гэж мэдээллэж байна.

. Хэргийн газарт байсан гэрчүүдийн ярьснаар ослын дараахан хунтайжийг машинаас гаргахад гэмтэж бэртээгүй байсан ч цочролд орж сандарч чичирсэн байсан гэжээ.

 

 105227398 caraccidentklfm96

 

Цагдаа нар ослын шалтгааныг шалгаж эхэлсэн ба жолооч нараас согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх тест авахад аль аль нь эрүүл байсныг нотлоод байна.

Авто ослоос эсэн мэнд гарсан ч таван сарын дараа 98 нас хүрэх гэж байгаа хунтайж Филип жолооны ард суусан байсан нь анхаарал татаж байгаа юм. .

 

YAICQ6TTXRCGBB5ZFEVCDVEOAY

 

Эх сурвалжийн мэдээлснээр хунтайж жолооны үнэмлэхээ тухай бүрт нь шинэчилсэн байсан гэжээ. Тэрээр 55 настайдаа онгоц жолоодож байсан нь тухайн үедээ шүүмжлэлд өртөж байсан юм. .

 

Duke of Edinburgh 1

 

Хунтайж Филип 65 жил Их Британийн хатан хааны гэр бүлийг төлөөлж байгаад 2017 оны наймдугаар сард олон нийтийн арга хэмжээнд дахин оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны тавдугаар сард хунтайж Харригийн хуриманд оролцсон ч зул сарын баярын арга хэмжээнд оролцоогүй юм.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.