Өнөөдөр УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Өчигдөр/01.17/ Төрийн байгуулалтын байнгын хороо 18 цаг 56 минутад 73.7 хувийн ирцтэйгээр хуралдаанаа эхэлж Монгол улсын ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дэмжсэн.

Ингээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжвэл уг хуулийг 01-р сарын 25-аас мөрдөж эхлэх юм.

Хэрэв уг хуулийн төслүүд албан ёсоор хэрэгжиж эхэлбэл парламент дахь гишүүдийн дийлэнх олонх гарын үсгээ зурж, УИХ-ын даргыг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтээ өргөн мэдүүлэх боломж бүрдэх юм. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдрөөс эхлэн гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.