Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ
Энэ сарын 16-нд Сонгинохайрхан дүүрэг байрлах “Хас" банкны “Содон” салбарт хуурамч мөнгө илэрсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тус банкинд ажилтан О орлогын гүйлгээнээс /АВ8699998/ серийн дугаар бүхий 20000 төгрөгийн хуурамч дэвсгэрт нэгийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас эд мөрийн баримтаар 20000 төгрөгийн дэвсгэрт хурааж, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Мөн Хан-Уул дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны "Нисэх" салбарт хуурамч мөнгөн тэмдэгт илэрчээ. Тус банкны орлогын гүйлгээнээс /РА62068211/ серийн дугаартай хуурамч 100 юань нэг ширхэг илэрчээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.