“Good price” болон “номин”-гийн сүлжээгээр хугацаа нь дууссан хүнс борлуулж байжээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын даргын урдирамжийн хүрээнд
Хан-уул дүүргийн мэргэжлийн
хяналтын хэлтсээс тус дүүргийн нутаг
дэсгэрт үйл ажиллагаа явуулдаг
компаниудад урьдчилан сэргийлэх
хяналт шалгалт хийжээ. шалгалтаар
“Үлэмж гросерс” компанийн “Good
price” хүнсний сүлжээ дэлгүүр болон
“номин тав трейд” компанийн “номин
супермаркет”-ын наадам центр
болон “Хан-уул бөөний худалдааны
төв”-ийн салбарт гарсан зөрчлийг
илрүүлсэн байна. Тухайлбал, гахайн
зүссэн мах, гахай, тахианы амталсан
мах, гахайн утсан мах, хиам, өндөг,
тараг зэрэг хүнсний бүтээгдэхүүний
хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн
байжээ. Мөн хөгцөрч муудсан
төмс, хүнсний ногооноос дээж
авч лабораторийн шинжилгээнд
хамруулахаар шилжүүлж ажилласан
байна. Хяналт шалгалт үргэлжилж
байгаа гэж нийслэлийн Мэргэжлийн
хяналтын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.