Монгол Улсад гахайн мялзан өвчин илэрсэнтэй холбогдуулан “Нарантуул” олон улсын худалдааны төв гахайн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулахыг түр хугацаагаар хориглосон байна. Энэ талаар тус худалдааны төвөөс, “Ямар нэгэн хиам, хиаман бүтээгдэхүүн худалдаалдаг лангуу, хоолны газруудын үйл ажиллагааг хаагаагүй. "Нарантуул" олон улсын худалдааны төвд үйлчилгээ эрхэлдэг нийтийн хоолны газар болон лангуу түрээслэгчид гахайн мах, гайхан махан бүтээгдэхүүн орсон бүтээгдэхүүн худалдаалахыг түр хугацаагаар хориглосон” гэжээ.
Нийслэлийн хэмжээнд гахайн мах импортолдог 10 ААН, нийлүүлдэг 74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь гахайн мялзан өвчин болох мялзангийн ДНК илэрсэн байдаг
2019 оны 01 дүгээр сарын 15-ны мягмар гаригт ажиллахгүй амарна.
2019 оны 01 дүгээр сарын 22, 29-ний мягмар гаригт амрахгүй ажиллана.
2019 оны 02 дугаар сарын 05-наас 12-ны өдрүүдэд амраад 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Гурван аймагт гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон, хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Энэ өвчинтэй холбогдуулан Улсын онцгой комисс мягмар гаригт хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон. Нийслэлийн хэмжээнд гахайн мах импортолдог 10 ААН, нийлүүлдэг 74 цэгээс 100 гаруй дээж авахад 50 хувьд нь гахайн мялзан өвчин болох мялзангийн ДНК илэрсэн байдаг. Тэр дундаа болсон махнаас ч өвчний ДНК илэрсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн агуулахуудыг лацдаж, хүнсний аж ахуй эрхлэгчдэд гахайн мах хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Үүнтэй холбогдуулан Нарантуул олон улсын худалдааны төвийн удирдлагууд гахайн мах, махан бүтээгдэхүүн худалдан борлуулахыг түр хугацаагаар хориглолоо. Ингэхдээ хоолны газруудыг ч энэ төрлийн мах орсон хоолоор иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулжээ.