Цэргийн бүртгэл дуусахад тав хоног үлджээ

 

Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна. 
. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж.

Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгэж байгаа

НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр, Тоо бүртгэл, нөхөн хангалтын офицер С.Баярмагнай нар өнөөдөр зарим хороодод очиж, цэргийн бүртгэл хэрхэн явагдаж байгаатай танилцав.

БГД-ийн 5-р хорооны Засаг дарга Т.Ууганбаяр “. Цэргийн бүртгэлийн талаар хэвлэл мэдээлэл болон хэсгийн ахлагч нараар дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаж байгаа” гэв.

“Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил 71.2 хувийн явцтай байна. Цэргийн бүртгэл дуусахад 5 хоног үлдсэн байна. Иргэдийг идэвхитэй бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна. ” хэмээн НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан офицер Т.Мөнхбаяр ярилаа.

01e8cf908fdac2d33af8a6df123194ae

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.