Такси үйлчилгээний эхний нэг км-ийг 1500 төгрөг болгожээ
Нийслэлийн Тээврийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн таксийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэх” асуудлыг хэлэлцлээ. Уг хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасны дагуу нийслэлийн нийтийн такси үйлчилгээний үнэ тарифыг нэг км тутамд 1500 төгрөг байхаар тогтоожээ.
Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг км дотор 1500 төгрөг, дараагийн нэг км тутамд 1000 төгрөгөөр тооцохоор тогтоосныг Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ. Үнийн энэ өөрчлөлт зөвхөн албан ёсны такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн таксинд хамаарах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.