Швед улсад амьдарч буй монголчуудын хөрөг

 

Сэтгүүлч, гэрэл зургийн сурвалжлагч Р.Хишиг-Алдарын “Humans in Sweden” гэрэл зургийн номын нээлт өнөөдөр Монголын театрын музейд боллоо. Тус гэрэл зургийн номонд . Мөн тухайн орны түүх, газар нутгийн онцлог, хүмүүсийн аж амьдралын тухай 30 гаруй мэдээлэл, нийтлэл бичиж орчуулан, Монгол түмэндээ хүргэн номын нээлтээ хийлээ.

Р.Хишиг-Алдарын гэргий Э.Дэлгэрмаа: Бид монголчуудыгаа зургийн цомогтой болгохоор зорьж байгаа

50434598 546146285855171 3632333333481914368 n

“Бид хоёр Швед улсад амьдраад найман жил болж байна. Энэхүү гэрэл зургийн номонд орсон хөрөг зураг болон, нийтлэлийг тухайн улсын газар нутагт авсан. Манай нөхөр сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Гэрэл зураг аваад таван жил, гэрэл зургийн холбоонд элсээд гурван жил болж байна. . Швед улсад 10,000 гаруй монголчууд амьдардаг. Зурагнаас гадна нийтлэл, мэдээллүүд багтсан байгаа.

Швед улсад ажиллаж, амьдарч буй монголчууд болон тухайн улсын онцлог, өв соёл, аж ахуй, тэнд амьдарч буй хүмүүсийн 900 гаруй хөргийг буулгасан юм

Нийтлэлд нь гадаад улс, оронд амьдрахад ямар боломжтой байдаг, сургууль цэцэрлэг, тухайн улсын түүх, дурсгалт газрууд, ямар ажил хийх боломжтой байдаг гэх мэт мэдээллүүдийг хүргэсэн. Одоо Шведэд гэрэл зургийн студи ажиллуулж байгаа. Тэнд студийн төлбөр үнэтэй байдаг учир монголчууддаа хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг. Мөн. Зураг түүх өгүүлнэ гэдэг шүү дээ. Өнөөдрийн гэрэл зургийн номын нээлтэндээ өөрөө ирж амжсангүй” гэв.

Гэрэл зурагчин Ц.Батбаатар: Хүмүүсийн хөрөг, зургуудад тодорхой тайлбар оруулж өгсөн нь өвөрмөц байна

50008797 2277911672492001 5816726710653026304 n

 “Р.Хишиг-Алдар бид хоёр 1990-ээд оны сүүлээр Эрдэнэт үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанд хамт ажиллаж танилцаж байв. Р.Хишиг-Алдар нь сонин, телевиз, фм радио гэх мэт хэвлэл мэдээллийн бүх салбарт ажиллаж байсан. Тэгээд Швед улсад амьдарч эхлээд гэрэл зураг сонирхож бүтээлээ гаргасан байна. . Түүний авсан зураг ихэнх нь хөрөг зураг, үйл явдал, баяр ёслолын зургийг багтаасан байна” хэмээв.  

Сурвалжлагч Д.Болор-Эрдэнэ

50130294 605517656560222 852160604318728192 n

швед монголчууд

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.