“Хөвчийн бор”-доо эргээд төрөөрэй
Монгол Улсын Ардын уран зохиолч, МУСГЗ, Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай өнөөдөр тэнгэрийн оронд заларлаа. 1921 онд одоогийн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт мэндэлсэн.
Саяхан МЗЭ-ийн 90 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар түүнд Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ. Б.Бааст гуай Монголын утга, уран зохиолын салбарт өөрийнхөө бичиж туурвих үйлсээрээ залуу хойч үеэ үлгэрлэсэн уран бүтээлч байлаа. “Алтайн цэцэг”, “Хунгийн дууль”, “Хөвчийн бор” хэмээх олон сайхан тууж, зохиол бичсэн нь өдгөө уншигчдын сэтгэлд мартагдааргүй тод үлджээ.
Түүний зохиолыг найман настай балчраас наян настай буурал хүртэл мэдэх буй за. Монголын утга, уран зохиолын ертөнцөд үзэг, цаастай нөхөрлөж хамгийн их бүтээл туурвисан “өвгөн шувуу” үүрээ орхиод нислээ.
Ум сайн амгалан болтугай

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.