Т.Энхтүвшин: Хамрын хийдэд олгосон лицензээ цуцлах хүсэлтийг хүргүүлсэн

Дорноговь аймгийн Хамрын хийдийн хажуу бөөрөнд Хятаын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшингээс албан ёсны тодруулга авлаа.

Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин:

Хамрын хийдэд үйл ажиллагаа явуулахаар зэхэж эхэлсэн компани одоогоор уурхайн кэмпээ байгуулчихсан байна. Тиймээс аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар очиж  шалгалт хийгээд

Анх Оюу Ши Ма  гэх компани 2007 онд АМГТГ-аас хайгуулын лиценз авсан байдаг. Улмаар хайгуулаа ашиглалт болгоод өөр компанид шилжүүлэх гэх мэт процессууд үргэлжилж 2009 онд тодорхой шалтгааны улмаас зөвшөөрлийг нь цуцалсан байдаг.

Ингээд  2014 онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр тухайн бүс нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Гэтэл Оюу Ши Ма гэх компани шүүхдэж дөрвөн шатны шүүхээр явсны үндсэн дээр 2018 онд лицензээ сэргээсэн юм билээ.  

Учир нь Хамарын хийд бол манай аймгийн тусгай хамгаалалттай газраас гадна, байгалийн үзэсгэлэнт газар, энергийн төв гэж олон хүний сүсэглэдэг газар.

50534766 170452150592188 227717559716151296 n

Манай аймгийн хэмжээнд ганц Хамарын хийд ч биш өөр хэд хэдэн түүх, дурсгалтай газруудад хайгуул, ашиглалтын лиценз олгосон байна. Тухайлбал,

Мөн энэ лицензийг цуцлуулах хүсэлт хүргүүлсэн ч АМГТГ-аас одоог хүртэл цуцлаагүй байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.