СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-16

С.Мөнхчулуун нэрээ Хотын даргад дэвшлүүлснээр хуралдаан түр завсарлав

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
6 жилийн өмнө


Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан 85 хувийн ирцтэй эхэлсэн ч өнөөдөр хоёр дахь удаагаа завсарлалаа. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилуулах, томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээллийг сонсох, хурлын зохион байгуулалт зэрэг асуудлыг хэлэлцэх товтой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва танилцуулсан юм.

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хотын даргад нэр дэвшиж буйтай холбогдуулан түүний санал болгосноор ээлжит бус VI хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулж байна.
ч дахин нэг цагийн завсарлага авах хүсэлт гаргав. Хуралдаан 14:20 цагт эхэлнэ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.